Мөнгөний бодлогын зөвлөл ирэх сард хуралдана

2017 оны 8 сарын 09

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуваарийн дагуу ирэх сард ээлжит хурлаа хийхээр товлож байна. Тус зөвлөлийг төв банкны ерөнхийлөгч даргалдаг. Мөнгөний бодлогын зөвлөл хоёр сарын өмнө хуралдаж, бодлогын хүүг хоёр хувиар бууруулж 12 хувь болгосон. Төв банкнаас баримтлах ойрын болон дунд хугацааны мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийн төлөв байдал, хүү, инфляцийн хүлээлтийг олон нийтэд бий болгоход дээрх зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг. Орон тооны бус бүтцээр ажилладаг тус зөвлөл хараат бус долоон гишүүнтэй.

Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурлаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг эргэж харах юм байна. Мөн 2018 оны мөнгөний бодлогын төслийн явцтай танилцах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45785
0 эможи
keyboard_arrow_up