МОНГОЛ БАНК: Ипотекийн зээлийн журам шинэчлэгдлээ
2017 оны 8 сарын 03
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс санал авах зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг танилцуулж байна. Энд дарж журмын төсөлтэй танилцана уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45625
0 эможи