Монголбанк: Банкууд дахь хадгаламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг байна

2017 оны 8 сарын 02

Монголбанкны мэдээлснээр зургадугаар сарын 30-ны байдлаар арилжааны 14 банкин дахь төгрөгийн нийт харилцах хадгаламж 11.5 их наяд төгрөг байна. Үүнээс иргэд, ААН-ийн хадгаламж 8.5 их наяд төгрөг байгаа юм. Үзүүлэлтийг задалж харвал 6.5 их наяд нь хугацаатай, үлдсэн хоёр их наяд төгрөг нь хугацаагүй хадгаламж байна. V, VI сарын хувьд нийт хадгаламжийн хэмжээ өссөн. Үүнд төгрөгийн хадгаламж нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү төгрөгийн хувьд 12.8 хувь байгаа бол валютынх 5.8 хувь байгааг Монголбанкны мэдээлэлд дурдсан байна. Үүнээс гадна энэ оны тавдугаар сарын 1-ээс хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн. Харин энэхүү татварын нөлөө одоо ажиглагдахад эрт байгаа гэж Монголбанк мэдэгдсэн юм. Засгийн газрын тооцоолсноор хадгаламжийн хүүнд татвар ногдуулснаар ирэх гурван жилийн хугацаанд 180 гаруй тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Харин татварын хэмжээг тогтооход холбогдох байгууллагууд санхүүгийн тогтвортой байдал болон банк санхүүгийн системийн найдвартай байдалд эрсдэл учруулахгүй байхаар тооцсон гэж Монголбанк онцолсон.

 

 


bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45580
0 эможи
keyboard_arrow_up