“Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг өндөрлүүллээ

2017 оны 8 сарын 02

Монголбанкнаас арилжааны банкууд, орон нутаг дахь салбар, хэлтсүүдтэй хамтран  “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг тавдугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд аяны хаалтын үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдөр болов. Ёслолын ажиллагаанд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг болон арилжааны банкууд, сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг идэвхтэй дэмжиж, хамтран ажилласан банкууд болон сэтгүүлчдэд Монголбанкны зүгээс талархлаа илэрхийлж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

“Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг идэвхтэй дэмжиж ажилласан шилдэг гурван банкийг шалгаруулсан бөгөөд нэгдүгээр байрт “Худалдаа хөгжлийн банк”, хоёрдугаарт байрт “Капитрон” банк, гуравдугаар байрт “Ариг” банк шалгарлаа. Мөн энэ үеэр аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулав.

Тусгай байр: “Төгрөг гэдэг мөнгөний тоо хэвлэсэн зүгээр нэг өнгөт цаас биш” – Assa.mn – сэтгүүлч Н.Жанцан

Гуравдугаар байр: “Төгрөг хүүгийн зовлон” – Өглөөний сонин – сэтгүүлч Э.Мөнхзаяа

“Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” Монголбанкны төв, орон нутаг дахь салбар хэлтсүүд, арилжааны банкууд хамтран давхардсан тоогоор сая гаруй иргэнд мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний талаар ухуулга, сурталчилгаа хийж, ажиллажээ.

Төгрөг гэдэг мөнгөний тоо хэвлэсэн зүгээр нэг өнгөт цаас биш.


Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45565
0 эможи
keyboard_arrow_up