Дэлхийн банк: Монголд одоогоор найман төсөл хэрэгжүүлж байна

2017 оны 6 сарын 19

Нийслэлд хийх хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн ЗДТГ, Сангийн яам, Дэлхийн банк хамтран хэлэлцлээ. Дэлхийн банк Монголд одоогоор найман төсөл хэрэгжүүлж байгаа ба үүний гурав нь 2017 онд эхэлсэн төсөл юм.

 

Энэ шинэ гурван төслийн хөрөнгө оруулалтын зарим хэсгийг нь нийтийн тээврийн салбарт хуваарилахаар болсон талаар Сангийн яам мэдээлсэн. Улаанбаатар дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан төслүүдийнхээ үргэлжлэл болгож байгаагаа Дэлхийн банк онцоллоо. Мөн энэ онд Монгол Улсад олгохоор төсөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ 80 гаруй сая ам.доллартай тэнцэнэ гэж тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч мэдээллээ. Сүүлийн таван жилийн хөрөнгө оруулалтаас 2014 онд 97 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь хамгийн өндөр дүн юм . Харин 2015, 2016 онд энэ тоо хоёр дахин багасчээ. Энэ онд эргэн төлөх чадамж сайжирч байгаа гэж үзэн санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлсэн байна.

Одоогоор Монголд Дэлхийн банкны найман төсөл хэрэгжиж байна. Харин 22 төслийн зээл эргэн төлөлтийн шатандаа байгаа ажээ. Мөн 10 төслийн санхүүжилт буцалтгүй тусламж хэлбэрээр хэрэгжжээ. Тус банк Сангийн яамтай хамтран нийт 717 сая ам.долларын санхүүжилттай төсөл хэрэгжүүлсэн. Үүний 72 сая ам.долларыг нь Монголын тал төлж барагдуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44403
0 эможи
keyboard_arrow_up