Төвбанк Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувь болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуваарийн дагуу ээлжит хурлаа хийсэн талаар мэдээлэл хийлээ. Тус хурлаар олон улс болон дотоодын эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна.
Сүүлийн үеийн эдийн засаг дахь голлох өөрчлөлт, боломж, эрсдэл, ойрын хугацааны төсөөллүүдийг үндэслэн Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.
Мэргэжлийн баг хурлын бэлтгэлийг ханган статистик мэдээллүүдээ нэгтгэж судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд урьдчилсан төсөөлөл гарган хэлэлцүүлснээр дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд дурдахад Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргаж байсан юм.
Гэрэл зургийг MPA.mn
Албан ёсны эх сурвалж montsame.mn