Монголбанк: Ипотекийн зээлээр рон нутагт зориулж IV сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон
Засгийн газар болон Монголбанк тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ. Энэхүү эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Үүнээс 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгожээ. Харин Засгийн газар төсөвт тусгаснаар 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгосон байна. Мөн орон нутаг дахь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сар бүр олгож буй санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгох чиглэл өгсөн. Энэ хүрээнд дөрөвдүгээр сард Төв банк зөвхөн орон нутагт зориулж 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тухайлбал, Орхон аймагт хамгийн их буюу 2.7 тэрбумыг харин Дархан-Уул аймагт 2.5 тэрбум, Хөвсгөл аймагт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан талаар Төв банк мэдээллээ. Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрээд байна.