Ипотекийн зээлийг Монголбанк, Засгийн газар хамтран САНХҮҮЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 6 сарын 09

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээнээс татгалзаж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд Засгийн газар төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг суулгаж, батлуулснаар тавдугаар сараас эхлэн ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал, тавдугаар сард ипотекийн зээлд нийт 50.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаснаас 15.9 тэрбум төгрөгийг Монголбанк, 34.6 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргажээ.

Ингэснээр тавдугаар сард нийт 722 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд шинээр хамрагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44149
0 эможи
keyboard_arrow_up