ХААН БАНК жилийн 18.0% буюу сарын 1,5%-ийн хүүтэй цалингийн зээл олгож эхэллээ
ХААН Банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлийг 2017 оны 5-р сарын 18-аас эхлэн салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл нь богино буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 18.0% буюу сарын 1,5%-ийн хүүтэй байх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 12 сар тасралтгүй төлсөн, 5-аас доошгүй жил төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж буй багш, эмч, ажилтнууд хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээлд хамрагдах боломжтой.
Хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн боломжтой цагтаа өөрт ойр ХААН Банкны салбарт хандан зээлээ аваарай.