МОНГОЛБАНК: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн иргэдэд сургалт зохион байгуулав

2017 оны 5 сарын 02

Монголбанкны ажлын хэсэг 2016.04.16-26 хооронд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллаж, “2017 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”, “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ба цаашдын төлөв”, “ОУВС-гийн хөтөлбөр”,  “Tөв банкны олон нийттэй харилцах харилцаа”, “Tөв банк юу хийдэг вэ?” , “Актив ангиллын шинэ журам”, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээ”  сэдвүүдийн хүрээнд лекц-сургалтуудыг зохион байгууллаа.

Монголбанк нь олон нийттэй харилцах харилцаагaa сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сар тутам бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж буй. 2017 он гарсаар Өвөрхангай, Архангай  Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад сургалтууд хийгдээд байна.

Сургалтыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, их дээд сургуулиуд, ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчид, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, хууль сахиулагчид болон онцгой байдлын ажилтнууд, арилжааны банкны ажилтнууд, иргэд зэрэг зорилтот бүлгүүдэд чиглүүллээ.

Цаашид Хангайн болон Баруун бүсийн аймгуудад сургалт семинарууд зохиогдохоор төлөвлөгдөж байна.

Фото зураг:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43126
0 эможи
keyboard_arrow_up