ФОТО: Банк хоорондын валют арилжааны нэгдсэн талбар бий боллоо
Банк хоорондын валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа "ТУУШИН ПРЕМЬЕР" зочид буудалд эхэллээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу Монголбанк Блүүмберг компанитай хамтран банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн.
Тус цахим талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд оролцох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага харилцагч банкаараа дамжуулан тус талбарт саналаа оруулах боломжийг олгосон.
Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын валютын зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдэлийг бууруулах бөгөөд спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал нэмэгдэх, мэдээллийг Монголбанк цаг алдалгүй түргэн шуурхай авч, шаардлагатай үед зах зээлд оролцох, валют арилжааны нэгдсэн талбар бий болгох үндэс суурийг тавих зэрэг ач холбогдолтой
Гэрэл зургийг MPA.mn