МХБ: 16 компанийн 57,984 хувьцаа арилжжээ
2017 оны 4 дугаар сарын 25-ны өдөр “I”, “II", “III"ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 57,984 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Гутал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.7%-иар өссөн бол "Хархорин” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.7% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 220,000 ширхэг үнэт цаас 19,650,463,666 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 837.34 нэгж болж 0.21%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,487,980,390,574 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.