МХБ: 16 компанийн 27,374 хувьцаа арилжжээ

2017 оны 4 сарын 24

2017 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр “I”, “II", “III"ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 27,374 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.52%-иар өссөн бол "Адуунчулуун” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.82% хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,907 ширхэг үнэт цаас 888,305,550 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 835.61 нэгж болж 0.39%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,489,755,220,586 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42868
0 эможи
keyboard_arrow_up