Монголбанк: III сард 460 зээлдэгчдэд 27.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2017 оны 4 сарын 05

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас гуравдугаар сард 460 зээлдэгчдэд 27.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр олгосон байна. Харин хоёрдугаар сард 396 зээлдэгчдэд 24.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгожээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкнуудад олгож байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталснаас хойш зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

Харин зарим банк "Монголбанкнаас санхүүжилт олгохгүй байгаа. Найман хувийн зээл зогссон" зэргээр харилцагчдадаа ташаа мэдээлэл өгч байгаа талаар иргэд удаа дараа гомдол мэдүүлж байгаа учраас арилжааны банкнуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар үнэн бодит мэдээлэл өгч байхыг хүсэж, албан тоот илгээсэн байна.

Монголбанк 2016 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 169.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 2476 иргэний ипотекийн тав болон найман хувийн зээлийг шийдвэрлэснээс хөдөө орон нутагт 4.02 тэрбум төгрөг олгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42232
0 эможи
keyboard_arrow_up