Зээлийн батлан даалтын сангийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

2014 оны 6 сарын 06

Аливаа Улс, орнуудын эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэл түүний үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлж эсрэг нөлөө үзүүлж байна. Тиймээс ч улс орнууд Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг төрөөс дэмжих бодлого баримталж өргөжих, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

 

Үүний нэг илрэл нь Зээлийн батлан даалтын үйлчилгээ бөгөөд Олон улсын энэ жишгийн дагуу УИХ-аас “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталснаар Зээлийн батлан даалтын сан үүсгэн байгуулагдах нөхцөл бүрдсэн юм. Улмаар Зээлийн батлан даалтын сан 2013 оны 5 сард үйл ажиллагаагаа эхлүүлснээр Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээлийн батлан даалт гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар банк санхүүгийн 11 байгууллагатай хамтран ажиллаж 169 ААН, иргэний 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна .

Шинэ тутам үүсгэн байгуулагдсан зээлийн батлан даалтын үйлчилгээг хөгжүүлэхэд төрийн дэмжлэгээс гадна олон улсын донор байгууллагуудын үүрэг оролцоо их байгаа. Иймд Зээлийн батлан даалтын сан нь Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уг уулзалт, хэлэлцүүлгээр Зээлийн батлан даалтын үйл ажиллагаанд учирч буй хүндрэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтран ажиллах боломжуудыг тодорхойлохоор МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын 17 байгууллага, Төрийн болон ТББ, салбаруудын төлөөлөл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд банк санхүүгийн зэрэг 30-аад байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 120 гаруй хүн оролцож санал бодлоо хуваалцсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4110
0 эможи
keyboard_arrow_up