М.Болд Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгогджээ
2014 оны 2 сарын 18
Сүүлийн үед банкны холбооны нэр хүнд өсч, гишүүддээ үзүүлж буй үйлчилгээ болон гишүүнчлэл нэмэгдсэн нь МБХ-ны ерөнхийлөгч М.Болдтой шуудхан холбоотой аж. Тиймээс МБХ-ны ерөнхийлөгч, “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдод дахин итгэл үзүүлж тус холбооны ерөнхийлөгчөөр улируулан сонгосон байна.
МБХ-ны ерөнхийлөгч М.Болд 1996-2000 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тиймээс саяхан түүнийг Монголбанкны Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Урьд өмнө тус банкинд удирдах албан тушаал хашиж байсан арвин их туршлага нь ийнхүү Мөнгөний зөвлөлийн гишүүн болоход нь нөлөөлсөн бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
409
0 эможи