Орон сууцны зээлийн санхүүжилтийн шинэ журмыг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

2017 оны 2 сарын 13

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм.

Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40869
0 эможи
keyboard_arrow_up