ОУВС-ийнхан өнөөдөр ирнэ гэв
Америк-Монголын Худалдааны танхимын төлөөлөгчид яг одоо Туушин зочид буудлын Соёмбо танхимд уулзаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны тлааар ярилцаж буй юм. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд оролцож байна. Тэрбээр яриандаа ОУВС-ийн шинжээчид өнөөдөр манай улсад ирнэ гэдгийг онцоллоо.
Монголын Засгийн газар ОУВС-гийн хэлэлцээ үргэлжилж байгаа билээ. Монголын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд ирэх хоёрдугаар сард ОУВС-гаас эцсийн хариуг өгөх юм. Сангийн яам болон Засгийн газар энэ удаад ирэх шинжээчдийн багтай ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авахаар төлөвлөжээ.