Хаан банкны АТМ-ы шимтгэл 150-200 төгрөг болжээ
Хаан банкны АТМ-ы машинаас хэдэн ч төгрөгийн гүйлгээ хийхэд 100 төгрөгийн шимтгэл авдаг байсан билээ. Тэгвэл зарим иргэдийн хэлж буйгаар энэхүү шимтгэл нэмэгджээ.
Бид энэ талаар тус банкны Маркетинг, олон нийттэй харилцах газраас тодруулахад “Шимтгэл нэмэгдсэн нь үнэн. Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Хаан банкны АТМ-аар бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд 150-200 төгрөгийн шимтгэл авдаг болсон. Бид шимтгэл нэмснээ тухайн үед өөрийн www.khanbank.com цахим хуудсанд байршуулсан.
Манай банк 2007 онд анх АТМ-ыг Монголд оруулж ирсэн. Үүнэээс хойш 2009 он хүртэл ямар ч шимтгэл авдаггүй байсан. Ингээд 2009-2015 онуудад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсан. Одоо 100 мянган төгрөг хүртэлх гүйлгээ хийхэд 150 төгрөгийн шимтгэл, 101 мянган төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд 200 төгрөгийн шимтгэлтэй авч байгаа.Гэхдээ тэтгэвэр, сурагч болон нийгмийн халамжийн дансны шимтгэлийн хэмжээ өсөөгүй” гэв.