Орон сууцны үнийн индекс 4.32 хувиар буурчээ

2017 оны 1 сарын 13

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны арванхоёрдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 4,32 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар буурсан  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39924
0 эможи
keyboard_arrow_up