Хуучин орон сууцны үнэ буурсан хэвээр байна
Уг судалгааг Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани гаргасан байна.
Судалгаагаар өнгөрсөн оны сүүлийн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх арваннэгдүгээр сараас 0.11 хувиар өссөн дүн юм байна. Энэхүү индексийг өмнөх оных нь мөн үетэй буюу 2015 оны арванхоёрдугаар сарын үр дүнтэй харьцуулахад ОСҮИ 4,32 хувиар буурсан байна.
Үнийн индексийг шинэ болон хуучин орон сууцаар ангилж үзвэл шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарч, өмнөх сараасаа 0,17 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна.
Хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү хуучин орон сууцны үнэ урьд өмнөх жилүүдээс буурсан хэвээр байгааг Монголбанкнаас онцлов.
|
Ерөнхий |
Шинэ о/с |
Хуучин о/с |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
0.93% |
15.51% |
-7.74% |
Өмнөх сартай харьцуулахад |
0.11% |
-0.17% |
0.38% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-4.32% |
-2.98% |
-6.37% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-4.32% |
-2.98% |
-6.37% |
ОСҮИ-ийг 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож эхэлсэн бөгөөд 2014 оны гуравдугаар сард орон сууцны үнэ хамгийн их буюу 23.7 хувийн өсөлттэй гарч байжээ. Харин 2014 оны арванхоёрдугаар сараас орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурч эхэлсэн байдаг. Харин өнгөрсөн 2016 оны зургадугаар сараас орон сууцны үнийн индексийн бууралтын хурд саарч, хамгийн сүүлийн мэдээгээр /2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар/ ОСҮИ -4.3%-д хүрээд байгааг судлаачид онцолж байна.