Гадаад валютын албан нөөц 265.2 сая ам.доллараар өсчээ

2017 оны 1 сарын 04

Гадаад валютын албан нөөц  25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өссөн хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ.

Тодруулбал өнгөрсөн 11 дүгээр сарын  байдлаар 1,303.9 сая ам.долларт хүрч өсөхөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алт болон  гадаад валютын урсгал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн оны эхний 11 сард Төвбанк иргэд, аж ахуйн нэгжээс 17.6 тонн алт худалдаж авсны 14.2 тонныг буюу 80.6 хувийг мөнгөжүүлжээ. Үүнээс  3.3 тонн буюу 132 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг  11 дүгээр сард цэвэршүүлснээр гадаад валютын албан нөөц нэмэгдсэн байна.

Түүнчлэн, 2016 оны сүүлийн саруудад дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад орох гадаад валютын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ. Өнгөрсөн онд нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495.3 сая ам.долларын орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 76 хувь буюу 214.3 сая ам.доллараар нэмэгджээ. Ингэснээр 2016 оны 11 сард төлбөрийн тэнцэл 289.7 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Дашрамд дурдахад Монголбанк гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39580
0 эможи
keyboard_arrow_up