Орон сууцны ипотекийн санхүүжилт хэвийн олгогдож байна
2017 оны 1 сарын 03
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна.
Нөхцөл
Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:
- Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
- Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
- Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
- Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
- Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
- Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
- Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
- Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй.
Журмын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Санхүүжилт ба зээл олголт
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй:
- 2016 оны 10 дугаар сард 34.7 тэрбум төгрөгийг нийт 672 зээлдэгчдэд олгосон байна. Үүнээс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 24.2 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 10.5 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
- 2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39561
0 эможи