ББСБ-уудын 25 хувь нь 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

2016 оны 12 сарын 26

Энэ оны III улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарт зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ салбарын нийт хөрөнгийн 1/3нь буюу 30 хувь нь эргэлтэнд орохгүй дансандаа хадгалагдаж байгаа нь зээлийн эрэлт ихээхэн муудсаныг харуулж байна.
 
Түүнчлэн салбарын хэмжээнд III улиралд 447.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүртгэгдсэний 20 орчим хувь нь буюу 78.1 тэрбум төгрөгийн зээл чанаргүй болон хугацаа хэтэрсэн гэх ангилалд оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39334
0 эможи
keyboard_arrow_up