Хөрөнгийн бирж түүхэн дээд арилжаа хийв

2016 оны 12 сарын 21

Монголын Хөрөнгийн бирж түүхэн дээд арилжаа хийлээ. Өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 28 хувьцаат компанийн 42,824 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал 14 компанийн хувьцаа өсч, 10 компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. “Ган хийц” компани хамгийн өндөр буюу 14.78 хувиар өссөн бол “Монголын цахилгаан холбоо” 14.65 хувь, “Монгол савхи” 9.51 хувиар  өссөн байна. Мөн өдөр багцын арилжаагаар “Мерекс” ХК-ийн нийт 31,204,000 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны  анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 647,560 ширхэг үнэт цаас арилжиж нийт 61.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. 

Ингэснээр "MSE ALL" индекс 836.02 нэгж болж 0.03 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 448 тэрбум 230 сая 768 317.00 төгрөг болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39209
0 эможи
keyboard_arrow_up