Хөрөнгийн бирж дээр 326.28 сая төгрөгийн арилжаа хийгдэв
Монголын Хөрөнгийн Бирж дээр 37,130 ширхэг үнэт цаас арилжигдаж 326.28 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Арилжааны үзүүлэлтийг төрлөөр нь авч үзвэл, хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 3,007 ширхэг бонд 299.92 сая төгрөгөөр, үнэт цаасны 3 ангилалд нийт 22 компанийн 34,123 ширхэг хувьцаа 26.36 сая төгрөгөөр зарагдлаа. Арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 91.9 хувийг бондын арилжаа бүрдүүлсэн байна.
Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 19,527 ширхэг хувьцаа 11.30 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин II ангилалд 13 компанийн 13,637 ширхэг хувьцаа 13.66 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 959 ширхэг хувьцаа 1.39 сая төгрөгөөр арилжигдсан байна.
Арилжааны тоо ширхэгээр АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа 11,720 ширхэг арилжигдсанаар тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 8.64 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжигдсанаар идэвхитэй нь байлаа.
Салбарын үзүүлэлтээр Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 55.70 хувийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 36.95 хувийг эзэлжээ.
Зах зээл дээр өсөлт давамгайлсан ба 13 компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцааны ханш бууралттай байв. Ханшийн өндөр өсөлтийг Шарын гол /MSE:SHG/-ийн хувьцааны ханш 6.30 хувиар үзүүлсэн ба Авто импекс /MSE:AOI/-ийн ханш -11.36 хувиар буурсан байна.