Арилжааны банкууд оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхлээгүй байна

2016 оны 12 сарын 05

Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн.

Гэтэл цахим ертөнцөд, санхүүжилт орж ирээгүйй гэх шалтгаанаар зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар арилжааны банкнуудаас тодруулахад, Оюутны хөгжлийн зээлийн эх үүсвэр орж ирээгүй тул зээл олгож эхлээгүй. Хэзээнээс олгох нь тодорхойгүй байна” гэв.

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс олгож эхэлээ гэх мэдээлэл худал бөгөөд арилжааны банкууд зээлийн эх үүсвэрээ хүлээж байгаа аж. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад, “Манайх бүх асуудлаа шийдээд банкуудтайгаа гэрээ байгуулчихсан. Энэ оны төсөвт нийт 90 тэрбум төгрөг суулгасан. Тэр мөнгө Засгийн газар дээр саатаж байгаа болов уу гэж бодож байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38747
0 эможи
keyboard_arrow_up