ОУВС-тай хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ

2016 оны 12 сарын 03

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай сүүлийн дөрвөн сарын турш яриа, хэлэлцээр хийсний эцэст хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ. Тэгвэл хамгийн удаандаа гэхэд ирэх сард ОУВС-гийн зээл орж ирэх бололтой. Засгийн газар болоод Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үеэр энэ зээл авах асуудал шийдэгдсэн нь тодорхой болсон аж.

Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. ОУВС энэ удаа аравдугаар сард манай эдийн засгийн бүх суурь тоог судалсан. Энэ, эсвэл ирэх сард ОУВС-гаас төлөөлөгчид ирж, Монгол Улсад ямар чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ хэлнэ. Тун удахгүй ямар хөтөлбөр авах, хэдий хэмжээний мөнгөний асуудал яригдах вэ гэдэг нь тодорхой болно” хэмээн ярьжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38706
0 эможи
keyboard_arrow_up