Хамгийн их өртэй компаниудыг Хөгжлийн банк тэргүүлжээ

2016 оны 12 сарын 01

Сүүлийн үед Хөгжлийн банкийг тойрсон асуудал олны анхаарлыг яах аргагүй татаад байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хуулийн байгууллагад шалгуулсан уг компанийг тойрсон асуудал, мөн их хэмжээний мөнгөний хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн албан тушаалтнуудыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ээлж дараалан хорьсон байгаа юм.

Тухайлбал, Хуульзүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд шалгалт хийгээд санхүүгийн 1,3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байгаа. Тус банкнаас олон зөрчил дутагдал илэрсэн. Наад зах нь төсөл хөтөлбөрийг ямар ч тендэргүйгээр шалгаруулж, хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн компаниудыг хэт их мөнгөөр санхүүжүүлсэн. Аж ахуйн нэгжүүдэд тараасан зээлэндээ ямар ч хяналт тавиагүйгээс болж өнөөдрийг хүртэл эргэн төлөлт байхгүй. УИХ, Засгийн газраар батлуулаалгүй олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Гэрээ байгуулаад гэрээнийхээ ажлыг дуусгаад мөнгөө авахдаа төсөвт өртөг нь 3-4 дахин нэмээд авсан компаниуд олон  бий.

Жишээлбэл,  Хөгжлийн банк 2012-2016 онд нийт 29 хүнд урамшуулал цалин олгоход 2.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь нэг хүнд дунджаар 92 сая төгрөг хүртээсэн гэсэн үг юм. Уралдаан тэмцээнд амжилттай оролцсон гэсэн нэрийдлээр 28 хүнийг урамшуулахад нийт 180 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь нэг хүнд ойролцоогоор 26.3 сая төгрөг ногдсон гэсэн үг юм.

Энэ одоо юу гэсэн үг бэ. Улсын төсөв 1,4 их наядаар тасарчихаад байхад Хөгжлийн банкийг тойрсон хөрөнгөтнүүд 1,3 их төгрөгөөр “тансаглачихсан” хэрэг үү.

Тэгвэл Төрийн өмчийн хорооноос хамгийн их хэмжээний өртэй компаниудыг нэрлэсэн байгаа. Өр үүссэн шалтгаан нь бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр унасан, удирдлагуудын алдаатай буруу менежментээс болсон гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 84 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх хорооноос 5-6 компанид шалгалт хийжээ. Төрийн болон төрийн оролцоотой компаниудаас хамгийн их өртэй таван компанийг нэрлэсэн бөгөөд нэгдүгээрт Хөгжлийн банк 6,7 их наяд төгрөгийн өртэй. Хоёрдугаарт ТОСК 325 тэрбум төгрөг,  Төрийн банк 1,5 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэр, МИАТ зэрэг компаниуд тус тус тодорчээ.

Тус газрын эх сурвалжийн хэлснээр “Хамгийн их өрийн систем арилжааны банкинд байна. тухайлбал, Хөгжлийн банкинд 6,7 их наяд төгрөгийн өртэй байгаа. Цаашдаа ийм газруудын удирдлагуудыг нийгэмд ил тод нээлттэй зарлаж байя. Мөн энэ компаниудыг өрөнд оруулсан уу, ашигтай ажиллуулсан уу гэдгийг тодорхой болгож байх ёстой. Түүнчлэн захирлуудын гэрээг 6 сараар хийдэг байгаад ажлыг нь хэр байгаа талаар дүгнээд шахаад явдаг системтэй байх. 50 саяас дээш төгрөгийн гүйлгээг тухайн компанийнхаа ТУЗ-д заавал мэдэгддэг байвал, удирлагууд нь болон удирдах зөвлөлүүд нь дураараа загнахгүй байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38621
0 эможи
keyboard_arrow_up