Ирэх сарын эхээр ОУВС-гийн төлөөлөгчид дахин ирнэ

2016 оны 11 сарын 30

ОУВС-гийн техникийн багийнхан өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс манай улсад ажиллаж, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийж, тодорхой хэлцлүүдийг хийсэн билээ.

Тус сангийн Ноён Коши Матайгаар ахлуулсан төлөөлөгчид аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлгээ, дүгнэлт хийгээд буцсан.

Тэд ирэх сарын эхээр дахин манай улсад  ирж,  тодорхой хэлцлүүдийг хийх болсон талаар Сангийн дэд сайд хэлэв. Манай улс ОУВС-аас 1.5 тэрбум хүртэлх ам.долларыг зээл авахаар ярьж буй билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38578
0 эможи
keyboard_arrow_up