Ипотекийн зээлийн шинэ журамтай танилц

2016 оны 11 сарын 08

Монгол банкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр батлагдсан билээ. Тус тушаалаар орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр батлагдсан.

Тодруулбал, уг тушаалаар таван хувийн зээлийг зогсоосон буюу журамд таван хувийн зээл авах боломжтой байршил заасан заалтыг хүчингүй болгожээ.

Мөн ипотекийн зээлийн хугацааг 30 хүртэлх жил, урьдчилгааг 30 хувиас доошгүй байх, метр квадрат нь 80-аас ихгүй байх зэрэг өмнөх шаардлагуудыг тусгасан байна. Ингэхдээ ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын хөрөнгөөр санхүүжүүлэх аж.

Түүнчлэн ашиглалтад бүрэн орсон, улсын бүртгэлд бүртгэгдсэн барилгыг ипотекийн зээлд хамруулахаар журамд заажээ.

Ингээд ипотекийн зээлийн журамд орсон хоёр өөрчлөлтийг хүргэе. 

-Арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ-

Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэнэ гэсэн үг.

 Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй.

Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгохоор болжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах аж.

-Зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх-

Зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой байхаар журамлажээ. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарсан байдаг.

Тэгэхээр цаашид ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой аж.

Дашрамд дурдахад, эхний ээлжинд арилжааны банкууд руу 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэж, олгоод байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37878
0 эможи
keyboard_arrow_up