Долоо хоногийн тойм: Монгол банк
Л.Энхдэлгэр: Төгрөгийн ханшийн сулрал улирлын шинж чанартай
Сүүлийн хагас сар орчмын хугацаанд ажиглагдаж буй ам.долларын ханшийн чангаралт нь улирлын шинж чанартай эрэлтээс үүдэлтэй. Монголбанк энэ хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд богино хугацааны хэлбэлзлийг намжаах зорилгоор захад оролцдог. Өвлийн цагт шатахуунаа их хэмжээгээр татаж, нөөцөлдөг. Тэр хэрээр импортын төлбөрт гарах валютын хэмжээ өсч буй юм. Нөгөө талдаа нийлүүлэлт буюу ам.долларын орох урсгал маань тааруу байгааг дээр дурдсан. Эрэлт ихсэх үед нийлүүлэлт бага байгаа учраас ханш чангарч буй хэрэг. Улирлын шинж чанартай энэ нөлөөллөөс гадна ханш маань эдийн засгийн суурь нөхцөл, гадаад, дотоод хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөж байна. Төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч байгаа нь Монголын эдийн засагт эрсдэл нэмэгдэж байгаагийн нэг дохио. Хэрвээ Засгийн газар мега төслүүдээ хөдөлгөж, зах зээлд их хэмжээний валютын орох урсгалыг нээж өгч чадвал эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Дагаад ханшид эерэг дохио өгөх боломжтой.
Монголбанк “Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги” баримт бичгийг танилцууллаа
Монголбанк 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төлбөр тооцооны үндэсний зөвлөл (ТТҮЗ)-ийн ээлжит XVI хуралдааныг зохион байгуулж, гишүүн байгууллагуудад “Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийн баримт бичгийг албан ёсоор танилцууллаа.
Хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэхэд Монголбанкнаас ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд төлбөрийн системийг мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, хууль эрх зүй, зохицуулалтын орчинтой харилцан уялдаатай цогц байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгааг цохон тэмдэглэсний зэрэгцээ “Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги” баримт бичигт олон улсын хандлага, сайн туршлагыг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг хууль эрх зүйн тогтолцоо, их дүнтэй бөгөөд хугацааны хувьд чухал төлбөр тооцооны зохицуулалт, жижиглэнгийн төлбөр тооцооны систем, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, Засгийн газрын төлбөр, үнэт цаасны төлбөр тооцооны зохицуулалт, валютын арилжаа, банк хоорондын зах, төлбөрийн системийн хяналт, хамтын ажиллагаа гэсэн 9 тулгуур чиглэлээр авч үзсэн болохыг онцоллоо. Түүнчлэн энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд ТТҮЗ-ийн бүх гишүүн байгууллага үүрэг хүлээх тул эдгээр тулгуур чиглэлийн дагуу хийгдэх ажлуудыг холбогдох төлөвлөгөөндөө тусган, Монголбанктай хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, төлбөрийн системийг хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсэв.
Монголбанк зээлийн үлдэгдэлд өөрчлөлт орууллаа
Монголбанк зээлийн үлдэгдэлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийг тооцохдоо, олгосон зээлээс нь тухайн байгууллагад банк, санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн эх үүсвэрийг хасаж тооцдог байсныг олон улсын стандартын дагуу өөрчилж, хасахгүй зарладаг боллоо.
Уг өөрчлөлттэй холбоотойгоор санхүүгийн байгууллагуудын 2010 оны 3 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын зээлийн үлдэгдэл 2-20 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ханшийн өсөлтийг хазаарлах бодлогоо өөрчиллөө
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг танилцуулсан. Энэ үеэр тэрээр Монголбанк интервенци хийж, валютын ханшийг зүй бус түвшинд барих бодлогоос татгалзана гэж мэдэгдлээ. Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр хийсэн энэ мэдэгдэл бодит биеллээ олж эхэллээ.
Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад валютын захын нээлттэй арилжаа зохион байгуулдаг. Энэ арилжааны сүүлийн мэдээллээс харахад Төв банк долларын нийлүүлэлтээ бууруулжээ.
Огноо |
Арилжааны хэлбэр |
Хийсэн арилжаа |
|
3.11 |
Спот арилжаа |
Банкууд 2385.00-2404.91 төгрөгийн ханшаар 56.5 сая ам.доллар, 348.10-355.99 төгрөгийн ханшаар 87.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 348.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 87.9 сая юанийг нийлүүллээ. |
|
Своп, форвард арилжаа |
Банкууд 2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 6.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй. |
||
1.11 |
Спот арилжаа |
Банкууд 2380.00-2402.10 төгрөгийн ханшаар 46 сая ам.доллар, 348.00-353.91 төгрөгийн ханшаар 103.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн. Монголбанк 2380.00 төгрөгийн нэг ханшаар ам.долларын саналыг, 348.00 төгрөгийн хаалттай ханштайгаар юанийн саналыг тус тус 100% биелүүллээ. |
|
Своп, форвард арилжаа |
Банкууд 44сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно. |
||
27.1 |
Спот арилжаа |
Банкууд 2356.00-2372.30 төгрөгийн ханшаар 52.1 сая ам.доллар, 344.53-348.61 төгрөгийн ханшаар 83.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 344.53 төгрөгийн хаалтын ханштайгаар 83.5 сая юанийг нийлүүллээ. |
|
Своп, форврд арилжаа |
Банкууд 16.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно. |
||
25.1 |
Спот арилжаа |
Банкууд 2338.00-2352.61 төгрөгийн ханшаар 53.1 сая ам.доллар худалдан авах, 343.55-346.55 төгрөгийн ханшаар 77.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно. |
|
Своп, форвард арилжаа |
Банкууд 42.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно. |
||
20.1 |
Спот арилжаа |
Банкууд 2328.00-2340.30 төгрөгийн ханшаар 24.3 сая ам.доллар, 342.50-346.51 төгрөгийн ханшаар 63.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 345.06 төгрөгийн нэг ханшаар 40.0 сая юанийг нийлүүллээ. |
|
Своп, форвард арилжаа: Банкууд 17.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно. |
|||
18.1 |
Спот арилжаа |
Банкууд 2308.00-2328.10 төгрөгийн ханшаар 50.1 сая ам.доллар, 342.50-344.89 төгрөгийн ханшаар 81.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2325.91 төгрөгийн нэг ханшаар 12.4 сая ам.доллар, 342.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 81.8 сая юанийг тус тус нийлүүллээ. |
|
Своп, форвард арилжаа: Банкууд 18.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно. |
Эндээс харахад банкуудад ам.доллар худалдан авах эрэлт байсаар байна. Гэвч экспорт өсөхгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөөгүй, гаднаас зээл, тусламж аваагүй тул долларын орох урсгал биднээс хол хэвээр байна. Иймд ам.долларын үнэ өссөөр байгаа нь гайхах зүйл биш болоод байна.
Гэвч Монголбанк энэ өсөлтийг хазаарлах бодлогодоо өөрчлөлт орууллаа. Тэд ам.долларын ханш алгуур өсч байвал зах зээлд доллар нийлүүлэхгүй нь. Харин огцом өсөлт бий болсон тохиолдолд л валютын нөөцөөсөө зах зээлд нийлүүлэх аж. Ингэснээр импортын хэрэгцээг хангах валютын нөөцийг шаардлагатай түвшинд тогтоон барьж чадах юм. Олон улсын стандартаар тухайн улс гурван сарынхаа импортын хэрэгцээг хангаж чадахуйц валютын нөөцтэй байх ёстой. Бид сар бүр 300 сая ам.долларыг импортод зарцуулдаг. Тэгэхээр Монголбанк дор хаяж 900 сая ам.доллар нөөцөлсөн байх үүрэгтэй.
Одоогоор манай улсын гадаад валютын албан нөөц 1.1 тэрбум ам.доллар байгаа талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн.
Монголбанк 46 сая ам.доллар арилжлаа
Монголбанк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг. Сүүлийн хэдэн дуудлага худалдаанд ам.долларыг арилжаагүй. Харин өнөөдөр 2380 төгрөгөөр тооцож 46 сая ам.доллар, 348 төгрөгөөр тооцож 103 сая юань арилжсан байна.
Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.
Монголбанк: Хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайжрахгүй байна
Манай улсын гадаад эрэлт 2016 оны II улиралд өмнөх улирлаас ялимгүй сайжирч, өмнөх төсөөллөөс бага зэрэг өндөр гарчээ. Хэдийгээр гадаад орчин 2016 онд сайжирч байгаа боловч Монголбанк үүнийг тогтвортой биш гэж үзэж байгаа бөгөөд гадаад эрэлтийн 2017 оны төсөөллөө өмнөх улирлаас бууруулж авлаа. Монгол улсын гадаад эрэлтийг голлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг цаашид үргэлжлэн саарна гэсэн хүлээлттэй байна. Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний зөөлөн бодлого нь эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн улмаас аж үйлдвэрийн салбарт үүсээд буй тогтворгүй байдлыг намжааж байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт нь 2017 онд буурах төлөвтэй байна. Европын Холбооноос Их Брит ани гарах шийдвэр хөрөнгө оруулагчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлж, 2017 оны Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх улирлаас бууруулсан манай улсын гадаад эрэлтийн төлвийг бууруулахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл болж байна. Харин Оросын эдийн засгийн өсөлт 2017 онд төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр илүү өндөр байх төлөвтэй байгаа тул өмнөх төсөөллөөс нэмэгдүүлж авч үзлээ.
Манай улсын гадаад худалдааны нөхцөл тайлант улиралд сайжирсан боловч 2015 оны мөн үеэс доогуур түвшинд байна. Цаашид худалдааны нөхцөл 2016 онд экспортын үнээс шалтгаалан тодорхой хэмжээгээр сайжрах ч 2017 онд импортын үнийн өсөлт илүү өндөр байх тул худалдааны нөхцөл эргээд муудаж болзошгүй байна. Хятад улсад 2016 оны 5, 6 дугаар сард нийлүүлэлтийн түр зуурын доголдлоос үүдэн нүүрсний үнэ өссөн нь манай худалдааны нөхцлийг богино хугацаанд сайжруулахад голлон нөлөөллөө. Гэвч БНХАУ агаарын бохирдлыг бууруулахад нийцтэй эрчим хүчийг түлхүү ашиглах мэдэгдэл хийсэн нь цаашдаа нүүрсний үнэ буурах хүлээлтийг бий болгож байна. Хятад улсад нөөцийн багагүй хуримтлал бий болсон, эрэлт буурсан зэргээс шалтгаалж зэсийн үнэ ойрын жилүүдэд дорвитой өсөхөөргүй төлөв ажиглагдаж байна.
Монгол улсын засгийн газрын гадаад зээлийн нөлөөгөөр хөрөнгийн дансны ашиг нэмэгдсэн хэдий ч урсгал тэнцлийн алдагдал өссөн нь тайлант улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөллөө. 2016 оны сүүлийн хагаст Оюу толгойн ил уурхайн баяжмал дахь металлын агууламж муудаж экспортыг бууруулах хэдий ч далд уурхайн хөрөнгө ор
уулалтын үйл ажиллагаа эхэлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүл эх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт тайлант улиралд хүлээлтээс бага гарч, эрч нь өмнөх улирлаас саарлаа. Энэ нь уул уурхайн бус салбарын сэргэлт хүлээлтээс удаан, сул байгаатай холбоотой. Эдийн засгий ннийт эрэлтбуурч,банкууд зээлийн нөхцөл, шалгуураа чангаруулсан 1 зэрэг нь эдийн засаг, бизнесийн идэвхжил буурахад бас нөлөөлж байна.Нийт уул уурхайн бус салбар сүүлийн 5 улирал дараалан агшаад байгаа юм.
Харин Хятадын нүүрсний нийлүүлэлтийн шок манай улсын нүүрсний үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлж уул уурхайн үйлдвэрлэлийг тайлант улиралд нэмэгдүүлэх хүчин зүйл боллоо.
Уул уурхайн бус үйлдвэрлэл агшиж, потенциал түвшнээсээ доогуур тогтож байгаа тул сүүлийн 2 жилийн туршид нийт үйлдвэрлэл уртхугацааныхаа дундажаас бага түвшинд хадгалагдаж байна.
Эдийн засгийн өсөлт
Эдийн засгийн төсөөллийг хийхдээ нэрлэсэн ханш болон дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлт дотоодын шатахууны үнийг өөрчилж болох ч Засгийн газар
татварын аргаар дотоодын шатахууны үнийг өөрчлөхгүй гэсэн таамаглал ашигласан. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөх үнэлгээнээс буурч өөрчлөгдлөө. Тус өөрчлөлтөд нэгдүгээрт уул уурхайн бус салбарын сэргэлт удаан, сул байгаа, хоёрдугаарт Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээж байснаас багасч болзошгүй байгаа нь нөлөөлсөн байна.
Инфляци
Инфляцийн төсөөлөл эдийн засгийн өсөлт, нийт эрэлт өөрчлөгдөж буйтай холбоотойгоор өмнөх төсөөллөөс буурлаа. Суурь төсөөллөөр жилийн инфляци 2017 оны 2 дугаар улирал хүртэл өнөөгийн түвшнээс буурч, үүнээс цааш өсөх төлөвтэй байна. Инфляци төсөөллийн хугацаанд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан зорилтот түвшнээс бага байх хандлагатай байна.
Ажил эрхлэлт ба ажилгүйдэл
Хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайжрахгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт улирлын чанартайгаар сайжирсан ч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл өсөх, ажил эрхлэлт болон ажиллах хүчний оролцооны түвшний буурах тренд хадгалагдсаар байна.
Ажиллагсадын тоо 2016 оны II улиралд 1’131’841 болж өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурлаа. Үүнд ажиллагсадын тоо хөдөө аж ахуйн салбарт 4.5%(13’524) , үйлчилгээний салбарт 3.6% (14’266)-иар өмнөх оноос нэмэгдэж, худалдааны салбарт 9.27% (17’420), аж үйлдвэрийн салбарт 9.3% (23’870)-иар буурсан нь нөлөөлжээ.