МОНГОЛБАНК: Хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайжрахгүй байна

2016 оны 11 сарын 03

Манай улсын гадаад эрэлт 2016 оны II улиралд өмнөх улирлаас ялимгүй сайжирч, өмнөх төсөөллөөс бага зэрэг өндөр гарчээ. Хэдийгээр  гадаад  орчин 2016  онд сайжирч  байгаа  боловч  Монголбанк  үүнийг тогтвортой биш гэж үзэж байгаа бөгөөд гадаад эрэлтийн 2017 оны төсөөллөө өмнөхb улирлаас бууруулж авлаа. Монгол улсын гадаад эрэлтийг голлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг цаашид үргэлжлэн саарна гэсэн хүлээлттэй байна. Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний зөөлөн  бодлого  нь  эдийн  засгийн  бүтцийн  шинэчлэлийн  улмаас  аж  үйлдвэрийн  салбарт  үүсээд  буй тогтворгүй байдлыг намжааж байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт нь 2017 онд буурах төлөвтэй байна. Европын Холбооноос Их Брит ани гарах шийдвэр хөрөнгө оруулагчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлж, 2017 оны Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх улирлаас бууруулсан манай улсын гадаад эрэлтийн төлвийг бууруулахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл болж байна. Харин Оросын эдийн засгийн өсөлт 2017 онд төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр  илүү өндөр байх төлөвтэй байгаа тул өмнөх төсөөллөөс нэмэгдүүлж авч үзлээ.
Манай улсын гадаад худалдааны нөхцөл тайлант улиралд сайжирсан боловч 2015 оны мөн үеэс доогуур түвшинд байна. Цаашид худалдааны нөхцөл 2016 онд экспортын үнээс шалтгаалан тодорхой хэмжээгээр сайжрах  ч  2017 онд импортын үнийн өсөлт илүү өндөр байх тул худалдааны нөхцөл эргээд муудаж болзошгүй байна. Хятад улсад 2016 оны 5, 6 дугаар сард нийлүүлэлтийн түр зуурын доголдлоос үүдэн нүүрсний үнэ өссөн нь манай худалдааны нөхцлийг богино хугацаанд сайжруулахад голлон нөлөөллөө. Гэвч БНХАУ агаарын бохирдлыг бууруулахад нийцтэй эрчим хүчийг түлхүү ашиглах мэдэгдэл хийсэн нь цаашдаа нүүрсний үнэ буурах хүлээлтийг бий болгож байна. Хятад улсад нөөцийн багагүй хуримтлал бий болсон,  эрэлт  буурсан  зэргээс  шалтгаалж зэсийн  үнэ ойрын  жилүүдэд  дорвитой  өсөхөөргүй төлөв ажиглагдаж байна.
Монгол  улсын  засгийн  газрын  гадаад зээлийн нөлөөгөөр  хөрөнгийн  дансны ашиг  нэмэгдсэн  хэдий  ч урсгал тэнцлийн алдагдал өссөн нь тайлант улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөллөө. 2016 оны сүүлийн хагаст Оюу толгойн ил уурхайн баяжмал дахь металлын агууламж муудаж экспортыг бууруулах хэдий ч далд уурхайн хөрөнгө ор
уулалтын үйл ажиллагаа эхэлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүл эх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт тайлант улиралд хүлээлтээс бага гарч, эрч нь өмнөх улирлаас саарлаа. Энэ нь уул уурхайн бус салбарын сэргэлт хүлээлтээс удаан, сул байгаатай холбоотой. Эдийн засгийннийт эрэлтбуурч,банкууд  зээлийн  нөхцөл,  шалгуураа чангаруулсан 1 зэрэг  нь  эдийн  засаг,  бизнесийн  идэвхжил буурахад бас нөлөөлж байна.Нийт уул уурхайн бус салбар сүүлийн 5 улирал дараалан агшаад байгаа юм.
Харин Хятадын нүүрсний нийлүүлэлтийн шок манай улсын нүүрсний үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлж уул уурхайн үйлдвэрлэлийг тайлант улиралд нэмэгдүүлэх хүчин зүйл боллоо.
Уул уурхайн бус үйлдвэрлэл агшиж, потенциал түвшнээсээ доогуур тогтож байгаа тул сүүлийн 2 жилийн туршид нийт үйлдвэрлэл уртхугацааныхаа дундажаас бага түвшинд хадгалагдаж байна.

Эдийн засгийн өсөлт
Эдийн  засгийн  төсөөллийг  хийхдээ нэрлэсэн  ханш  болон дэлхийн  зах  зээл  дээрх  газрын  тосны  үнийн  өөрчлөлт дотоодын шатахууны үнийг өөрчилж болох ч Засгийн газар
татварын аргаар дотоодын шатахууны үнийг өөрчлөхгүй гэсэн таамаглал ашигласан. Эдийн  засгийн  өсөлтийн  төсөөлөл  өмнөх  үнэлгээнээс  буурч өөрчлөгдлөө.  Тус өөрчлөлтөд  нэгдүгээрт  уул  уурхайн  бус салбарын сэргэлт удаан, сул байгаа, хоёрдугаарт Оюу толгойн далд  уурхайн  хөрөнгө  оруулалтын  хэмжээ  хүлээж  байснаас багасч болзошгүй байгаа нь нөлөөлсөн байна.

Инфляци
Инфляцийн  төсөөлөл  эдийн  засгийн  өсөлт, нийт  эрэлт өөрчлөгдөж буйтай холбоотойгоор өмнөх төсөөллөөс буурлаа.    Суурь төсөөллөөр жилийн инфляци 2017 оны 2 дугаар улирал хүртэл өнөөгийн түвшнээс буурч, үүнээс цааш өсөх төлөвтэй байна.  Инфляци  төсөөллийн  хугацаанд Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан зорилтот түвшнээс бага байх хандлагатай  байна.

Ажил эрхлэлт ба ажилгүйдэл
Хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайжрахгүй байна. Хөдөлмөрийн  зах  зээл  дээр  ажил  эрхлэлт  улирлын чанартайгаар  сайжирсан  ч,  өмнөх  оны  мөн  үетэй харьцуулахад  ажилгүйдэл  өсөх,  ажил  эрхлэлт  болон ажиллах  хүчний  оролцооны  түвшний  буурах  тренд хадгалагдсаар байна.
Ажиллагсадын  тоо  2016  оны  II  улиралд  1’131’841  болж өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурлаа. Үүнд ажиллагсадын тоо  хөдөө  аж  ахуйн  салбарт  4.5%(13’524) ,  үйлчилгээний салбарт   3.6% (14’266)-иар   өмнөх   оноос   нэмэгдэж, худалдааны салбарт 9.27% (17’420), аж үйлдвэрийн салбарт 9.3% (23’870)-иар буурсан нь нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй  Инфляцийн төлөв байдлын тайланг эндээс үзнэ үү.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37747
0 эможи
keyboard_arrow_up