Ипотекийн зээлд 850 зээлдэгч шинээр хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 87925-д хүрчээ
2016 оны 11 сарын 02
Өнгөрсөн 9 дүгээр сард нийт 850 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 87925-д хүрчээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3,943.0 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3,047.6 тэрбум төгрөгийн зээл нь ОСИСТТБХ-ийн зээл байна. Шинээр олгосон зээл өмнөх сараас 32.6%-иар, төлөгдсөн зээл 22.9%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна. 9 дүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн хүү, хугацаа, хэтэрсэн зээлийг хувиар нь авч үзвэл:
- Олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 8.7%-тай байлаа.
- Олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 19.7 жил байна.
- Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 59.9 сая төгрөг байна.
- Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 2.3%,чанаргүй зээл 1.1%-тай байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









37680
0 эможи