Энэ сард багтаан ипотекийн зээлийн санхүүжилтийг шийднэ

2016 оны 10 сарын 21

Ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй нэг асуудал бол ипотекийн зээл юм. Засгийн газраас тодорхой шалтгааны улмаас түр хугацаагаар зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Хоёр нам хоорондоо талцаж “үргэлжлүүлнэ, үгүй, төсөв мөнгө байхгүй” зэргээр шалтаглаж явсаар өдий хүрсэн гэж хэлж болно.

Харин Мэргэжлийн Засгийн газар байгуулагдснаас хойш энэ асуудлыг үргэлжлүүлэн олгож, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар дэмжиж харсан. Тиймдээ ч Засгийн газрын 100 хоногийн хүрээндээ Ипотекийн зээлийн хүүг 8 хувиар үргэлжлүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа хэмээн мэдээлсэн.

Ийнхүү Засгийн газрын шийдвэр гарч болно, хэрэгжүүлэх мөнгө нь хаана байна гэсэн асуулт урган гарч ирнэ. Даанч уг зээлийг хэрэгжүүлэхийн тулд санхүүлжилт хэрэгтэй. Санхүүжүүлэх мөнгө Монголбанкинд байхгүй, эдийн засгийн хямралтай энэ үед түр зогсоох нь зөв гэсэн мэдэгдэлийг эдийн засагчид тухайн үед хийж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ цаг үед ипотекийн зээлийг түр хугацаагаар зогсоосон нь эдийн засгийг аврах нэг хувилбар гэж үзсэн. Үнэндээ энэ зээл эргэлтгүй зогсчихоор ашиглалтад орсон олон барилга царцаагдчихаад байгаа нь үнэн. Гэтэл амьжиргааны түвшин боломжийн залуу гэр бүлүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй, өөрийн гэсэн орох оронтой болчих юмсан хүлээлт харуулт байсаар байгаа. Хамгийн гол нь АН-ын эхлүүлсэн уг зээлийг МАН үргэлжлүүлэх ёстой, санхүүжилтийг нь шийдэх хэрэгтэй гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж төлөх төлбөрийн хэмжээ хэр байхаас шалтгаална. Банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг боломжууд байгаа гэдгийг эрх баригчид олж харсан. Тиймээс урт хугацааны хүү багатай зээлийг ч хөрш улсаас хүсч асуудлаа уламжилсан байгаа юм. Түүнчлэн өчигдөр Байнгын хорооны хуралдаанаар мөнгөний бодлогыг дэмжжээ. Тиймээс энэ аравдугаар сардаа багтаан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхээр ярилцсан байна.

Хэрвээ ипотекийн зээл энэ чигээрээ зогсвол барилгын эрэлт намжина, үүнийг дагаад барилгын компаниудын идэвх болон ажил суларна, энэ салбарын ажлын байрууд багасна, цөөрнө гээд, нөгөө талд зээлээ хүлээж буй иргэд яах вэ гээд олон л асуудал гарч ирэх нь тодорхой. Тиймээс энэ зээлийн асуудлыг даруй нэг талд нь гаргахыг ард түмэн хүлээсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37409
0 эможи
keyboard_arrow_up