Махны үнэ буурчээ

2016 оны 10 сарын 14

Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үүнд:

-Махны дундаж үнэ

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.18 хувиар буюу 330 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.45 хувиар буюу 505 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.19 хувиар буюу 133 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 7,400 төгрөг байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 4,550 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.28 хувиар буюу 350 төгрөгөөр буурсан байна.

-Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

-Төмс, хүнсний ногоо

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 499-1200 төгрөгийн үнэтэй байна. “Номин супер маркет”-д хамгийн хямд буюу 499 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр “Оргил супер маркет” худалдаалж байна. Монгол лууван 699-1200 төгрөгийн хооронд үнэтэй байна.

-Бусад хүнсний бүтээгдэхүүн

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

-Түлш шатахуун

“Дизель түлш” 2016.05.25 өдөр 1,680 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш өчигдрийг хүртэл тогтмол 1,640 төгрөгийн үнэтэй байв. “Аи-76, 80” шатахуун 2016-05-25 өдөр 1,470 төгрөгийн үнэтэй байсан ба дараа долоо хоногийн ажиглалтаас аравдугаар сарын 12-ы өдрийг хүртэл тогтмол 1,450 төгрөгийн үнэтэй байна. “Аи-92, 93” шатахуун 2016-06-28 өдөр 1,534 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2016-10-12 өдрийг хүртэл тогтмол 1,530 төгрөгийн үнэтэй байв. “Аи-95” 2016.05.25 өдөр 1,745 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш өчигдрийг хүртэл тогтмол 1,730 төгрөгийн үнэтэй байв. “Газ” 2016-05-31 өдөр 1,100 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2016-10-12 өдрийг хүртэл тогтмол 900 төгрөгийн үнэтэй байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37223
0 эможи
keyboard_arrow_up