Т.Баяртсайхан “Стэнд бай” хөтөлбөрийн асуудлаар АНУ-ыг зорино

2016 оны 9 сарын 30

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд “Стэнд бай” хөтөлбөрийг улсдаа хэрэгжүүлж, төсвийн сахилга батын  асуудалд онцгой анхаарахаар яригдаж байгаа юм. Уг хөтөлбөртхамрагдах шат дараатай бэлтгэл ажлуудын хүрээнд өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан АНУ-ыг зорих юм байна. Тэрээр АНУ-ын Вашингтон хотноо очиж, ОУВС-д Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг албан ёсоор уламжлах зорилгоор  явж байгаа аж.

Монголбанкны зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байгааг удаа дараа тодотгож буй юм. Төвбанк  төсвийн сахилга батыг сайжруулах замаар тодорхой хэмнэлтүүдийг хийж, ирэх жилүүдэд Монгол Улс  гадаад төлбөрийн тэнцэл дээрээ онцгой анхаарах хэрэгтэйг эрх баригчдад сануулаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36852
0 эможи
keyboard_arrow_up