Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томилжээ

2016 оны 9 сарын 20

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, М.Болорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Улмаар М.Болорын орон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Алтайг томилсон байна. Х.Алтай нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилласан туршлагатай нэгэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36540
0 эможи
keyboard_arrow_up