Монгол банк 127.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжлаа
2016 оны 9 сарын 16
Лхагва гарагт Сангийн яамнаас Монголбанкаар дамжуулан нийт 127.5 тэрбум төгрөгийн Засгийн Газрын Үнэт Цаас арилжлаа. Өөрөөр хэлбэл нийт санал болгосон 155 тэрбум төгрөгөөс бага хэмжээтэй бонд арилжсан байна.
Тавдугаар сараас хойш арилжигдаагүй Засгийн газрын бондын эрэлт өндөр байлаа. Хамгийн эрэлт өндөртэй байдаг 12 долоо хоногтой Засгийн Газрын Үнэт Цаасны санал 70 тэрбум төгрөгийн хэмжээтэй ирснээс 50 тэрбумыг 15.84 хувийн хүүтэй арилжаалсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36429
0 эможи