МОНГОЛБАНК: Таван хувийн зээлийг зогсоох асуудал яригдаж байгаа нь үнэн

2016 оны 9 сарын 08

Шийдлийн засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах шийдвэр гаргаад байсан. Энэ хүрээнд өмнө нь уг байршлуудад  орон сууц худалдан авсан айл өрхүүд  найман хувиас таван хувь руу шилжих үйл явц өрнөж буй. Тухайлахад, өнгөрсөн долдугаар сард 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээл найман хувиас таван хувь руу шилжсэн байна.

Харин өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн арилжааны банкууд “Таван хувийг зээлийг удахгүй зогсоох тул шилжүүлгийг хийхгүй” гэсэн тайлбарыг иргэдэд өгч, энэ төрлийн зээлийн материал хүлээн авахгүй байгаа. Түүнчлэн Монголбанкнаас таван хувийн зээлийг зогсоох шийдвэр гарсан гэх мэдээлэл ч явсан юм. Энэ талаар Монголбанкны хэвлэлийн албанаас тодруулахад “Монголбанкны зүгээс таван хувийн зээлийг зогсоох шийдвэр хараахан гараагүй байна. Зогсоох асуудал яригдаж байгаа нь үнэн. Шийдвэрийг албан ёсоор гарахаар нь хэвлэлийнхэнд зарлана” гэсэн хариулт өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36080
0 эможи
keyboard_arrow_up