Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулжээ
2016 оны 9 сарын 05
Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулжээ. Тус зэрэглэл нь хөрөнгө оруулалтын бус эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж буйг илтгэж байгаа аж. Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарлажээ. Он гарсаар хоёр дах удаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний “Standard & Poor’s”, “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-болгон бууруулсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35965
0 эможи