Банкны гүйлгээнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

2016 оны 9 сарын 01

Банкны гүйлгээнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдол илэрчээ. Тодруулбал, Төрийн банкны  салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэх мэдээлэл өчигдөр 13 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу шалгахад тус банкны гүйлгээнд /СН32957609/ серийн дугаартай хуурамч 100 юань илэрсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Голомт банкны Баянгол дүүрэг дэх салбарт орлогын гүйлгээ хийж байсан иргэний 60 мянган төгрөгнөөс хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35868
0 эможи
keyboard_arrow_up