Ам.доллар 2266 төгрөгтэй тэнцэж байна

2016 оны 8 сарын 19

Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд тасралтгүй өсөлт үзүүлсээр байгаа ам.доллар төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар 2265 төгрөг 28 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2250 төгрөгөөр худалдан авч, 2260 төгрөгөөр арилжиж байгаа бол зарим арилжааны банкууд ам.долларыг 2255-2270 төгрөгөөр үнэлж байна.

Монголбанкны бодлогын зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгжээр өсгөх шийдвэр гаргаснаар ам.долларын ханшийн өсөлтийг тогтоож, монгол төгрөгийн ханшийг хамгаална гэж үзсэн. Гэсэн хэдий ч эдийн засагчдын зүгээс уг шийдвэрийг буруутгаж байгаа ба үл хөлдөх хөрөнгийн салбар болон улсын нийт эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн мэдээллэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35585
0 эможи
keyboard_arrow_up