Ам.долларын ханш өссөн талаар хэн юу хэлэв?

2016 оны 8 сарын 12

Валютын нөөц буурч,ам.долларын ханш өссөөр байгаа тухай эдийн засагчид сануулсаар байна. Үүний шалтгааныг мэргэжлийн хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа.

 

Тухайлбал, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг мэдэгдэл  хийснээс хойш валютын нөөц буурч, ам.долларын ханш өслөө гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар Хэн,Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН,УИХ-ЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД  ХОРООНЫ ДАРГА З.НАРАНТУЯА: Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийлээ

Сангийн сайд Ч.Улааны үед ч, 2014 онд томилогдож 2015 оны есдүгээр сар хүртэл ажилласан одоогийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед ч,  АН-аас томилогдсон Б.Болор сайдын үед ч яригдаж байсан тоонууд.Нөхцөл байдал ийм байна шүү,бид шийдлээ яаж олох вэ гэдэг дээр тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдлээ байнга хийж явсан. Өнөөдөр гэнэтхэн энэ тоонуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд гарч ирээд мэдсэн юм шиг ард түмнийг цочролд оруулахаар өндөр дуугаар ярих шаардлагагүй.

 

/Өдрийн сонин 2016.08.11 №183/

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ: Ам.доллар 2400 төгрөгт хүрнэ

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар 1072 хувьцааны 30 хувийг худалдан авч байгаа нэрийдлээр сонгуулийн өмнө шоудаж, 1.7 их наяд төгрөгийг хэвлээд тараачихсан.Төгрөгийн ханш унаж байж тухайн хэвлэсэн мөнгийг нөхдөг учраас цаашид ам.доллар 2400 төгрөгт хүрнэ. Үүнд би итгэлтэй байна. Ам.долларын хагш огцом өссөнд Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдэгдэл ямар ч хамаагүй.Тодруулбал,энэ Засгийн газраас өмнө аваад идчихсэн буюу хэвлэсэн мөнгөний гор нь одоо ингэж гарч байгаа юм.

/ Монголын үнэн сонин 2016.08.09 №145/

ЭДИЙН ЗАСАГЧ Ц.АНХБАЯР: Маш их бэлэн мөнгө тарааснааас ам.долларын ханш өссөн

Шууд хөрөнгө оруулалт тасарсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан зэрэг шалтгаанаас болсон. Үүнээс гадна Монгол банк үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж 3.4 их наяд төгрөгийг зарцуулсан.

 Мөн маш их хэмжээний бэлэн мөнгө тараасантай холбоотой. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж нөөц шавхагдахад хүрээд байхад дахин Чингис бонд гаргасан. Үүний дараа Хятадын 15 тэрбум юаны своп хэлцэл хийсэн. Уг алхмууд нь нөөцийг нэмэгдүүлэх гэсэн алхмууд байсан. Гэхдээ зөвхөн тухайн үедээ нэмэгдүүлсэн.Харамсалтай нь одоогийн нөхцөл байдлын үүднээс харахад өмнөх шиг боломжууд хаалттай байна. Жишээлбэл, олон улсын зах зээл дээр ахин бонд босгох гэхээр манай улсын зээлжих зэрэглэл буюу эрсдэл нь өссөн.Тодруулбал,  Монгол Улсад хөрөнгө оруулалтын зээл олгох боломжгүй. Яагаад гэвэл өндөр эрсдэлтэй гэсэн зэрэглэлд хамаарч байна.

/Монголын үнэн сонин 2016.08.09 №145/

ЭДИЙН ЗАСАГЧ Д.ХОСБАЯР: 4 орчим тэрбум ам.долларыг гадаад өрөндөө төлнө

Валютын нөөц хасах болно гэдэг нь тухайн улс орон гадаад төлбөр нь тооцоогоо цаг тухайд нь хийх чадваргүй болох буюу гүн хямралд орлоо гэсэн үг. Монгол банкны гадаад өрөөс өнөөгийн байгаа гэгдэх валютын нөөцийг хасахаар – 429 сая ам.доллар болж байгаа. Бодит байдал дээр үүнээс ч хүнд байдалд орсон байгаа. Учир нь Гадаад валютын албаны нөөцний тодорхой хувь нь ОУВС-ийн зээлжих эрх байгаа.Хэрвээ та “Алт-диллерийн” хэргийн талаар сонсож байсан бол өнөөгийх шиг ийм байдалд манай улс 1991-1992 онуудад орж байсныг санах байх. Ирэх жил зөвхөн Засгийн газар, Монгол банк нийлээд 4 орчим тэрбум ам.долларыг гадаад өрөндөө төлнө. Энэ утгаараа валютын эрэлт огцом ихэсч,төгрөгийн ханшийг барихад хэцүү харагдаж байна.

/Улс төрийн тойм 2016.08.11 №134/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35352
0 эможи
keyboard_arrow_up