Ам.долларын ханш өссөөр байна
Монгол банкны албан ханшаар ам.долларын ханш 2122 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид ч ам.долларын ханш улам өсөх хандлагатай байгааг эдийн засагчид анхааруулсаар буй.
Шууд хөрөнгө оруулалт тасарсан, уул уурхайн түүхийн эдийн үнэ унасан, бэлэн мөнгө ихээр тараасан зэрэг нь ам.долларын ханш өсөх болсон гол хүчин зүйл гэж эдийн засагчид үзэж байна. Ам.долларын ханшийн чангарал автомашины үнэд нөлөөлж, автомашины үнэ 300 мянгаас сая төгрөгийн хооронд нэмэгджээ.Хамгийн их борлуулалттай “Toyota Prius-20” машины үнэ сая төгрөгөөр нэмэгдсэн нь ам.долларын ханш өссөний нэгэн илрэл юм.
Экспортын орлогыг эрчимтэй нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ам долларын зээл авах зэрэг нь валютийн ханш буурах үндсэн нөхцлүүд юм. Экспорт болон алтны орлого нөөцийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Гэвч экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээ хэмжээнд хүрэхгүй,алтны үнэ төдийлөн хурдацтай өсөхгүй байгаа нь валютийн ханш өсөхөд хамгийн их нөлөөлж байна.
Өнөөдрийн валютын ханш
Монгол банк
Голомт банк