Монголбанкнаас зарласан Эрдэм шинжилгээний уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан 15 бүтээлийг танилцуулж байна
Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд Монголбанкнаас “Эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл шалгаруулах уралдааныг 2013 оны 10 дугаар сард Их дээд сургуулийн оюутнууд, Банкны салбарын ажилчид, Судлаачид гэсэн ангиллаар зарласан. Уралдаанд оролцох бүтээлүүдийг 2014 оны 3 дугаар сарын 17-нд эцэслэн хурааж авсан бөгөөд нийт 95 оюутан, банкны салбарын ажилчид, судлаачдын 61 бүтээлийг ирүүлсэн байна .
Уралдааны оюутны ангилалд Санхүү эдийн засгийн дээд сургууль, Монгол улсын их сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиудаас оюутнууд бүтээлүүдээ ирүүлжээ. Мөн банкны ажилтнуудын хувьд зургаан банкнаас түлхүү оролцсон. Даатгалын компаниудаас бүтээлүүд ирсэн байгаа нь тус уралдааны цар хүрээ тэлж байгаагийн нэг илрэл юм.
Оюутны судалгааны бүтээлд хамгийн их дурдагдаж байгаа сэдэв нь валютын ханшбайлаа. Түүний тогтолцоо, таамаглах боломж, манай улсын хувьд түүхэн хөгжил, эдийн засагтай хэрхэн уялдаж байгааг онцолсон байна. Судлаачдын хувьдэдийн засгийн загварчлалын асуудлыг хөндсөн байгаа ньхарагдсан. Сүүлийн үед ерөнхий тэнцвэржилтийн загварыг олон янзын арга техник хэрэглэсэн хэлбэрээр авч үзсэн байлаа. Харин банкны салбарын мэргэжилтнүүдийн хувьд өөрсдийн хийж буй ажилтай холбоотойгоор эрсдлийн үнэлгээг голчилсон байна.
Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шүүх комисс урьдчилсан шатны шалгаруулалтыг хийж ангилал тус бүрд 5 бүтээлийг шалгаруулаад байгаа бөгөөд эдгээр 15 бүтээлийг хэлэлцүүлэх нээлттэй хурал 2014 оны 5 дугаар сарын 26-ны даваа гарагт 9:30 цагаас Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Оюутны ангилалд хэлэлцүүлэх хуралд оролцох бүтээлүүд:
- Эдийн засгийн эмзэг байдал болон уян хатан байдлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: Эмзэг байдлын эсрэг уян хатан байдлыг хөгжүүлэх нь
- Арилжааны банкуудын эрсдэлийн удирдлага, түүнийг сайжруулах арга замууд”
- Ам.долларын хэлбэлзлийг таамаглах боломж, түүнд нөлөөлөгч гадаад болон дотоод хүчин зүйлс
- Гадаад өрийн шугаман бус загварчлал “Blend” зээлжилтийн категорит багтах болон бага дунд орлоготой улсуудын хувьд
- Өргөн хэрэглээний барааны үнийн динамикийг шинжлэхүй
Банкны салбарынажилчдын ангилалд хэлэлцүүлэх хуралд оролцох бүтээлүүд:
- Банкны зээлийн чанар ба макро эдийн засгийн шок
- "Хязгаарлагдмал, нийцгүй мэдэээллийн орчинд санхүүгийн байгуулагуудын төлбөрийн чадварын эрсдэлийн параметрүүдийг тооцох нь: Энтропи аргачлал-Монголын банкны салбарын жишээ"
- Эрдэс бүтээгдэхүүн экспортолдог орнуудын банкны салбарын зээлийн чанарыг тодорхойлогч макро хүчин зүйлс
- "Багцын зээлийн эрсдэл тооцох нь "
- Валютын ханшийн хэлбэлзлийн банкинд үзүүлэх эрсдэл, EWMA vs GARCH and Expected Shortfall
Судлаачдын ангилалд хэлэлцүүлэх хуралд оролцох бүтээлүүд:
- Мөнгөний бодлогын хороо
- Монгол Улсын суурь инфляцийг үндсэн бүрдлийн шинжилгээ ашиглан тооцох нь
- "Мөнгөний бодлогын шилжих механизмын зардлын суваг: Бейсын DSGE хандлага"
- Санхүүгийн хямралын үе дэх арилжааны банкны эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох аргазүй
- Төсөв, мөнгөний бодлогын уялдаа: динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загвар (DSGE)
зэрэг бүтээлүүд багтсан байна.