Иргэд зээл авах нь багасчээ

2016 оны 5 сарын 25

Эдийн засгийн идэвхжил саарч байгаа энэ үед банкууд зээлийн шаардлагаа өндөрсгөхийн зэрэгцээ иргэдийн орлого буурч байгаа нь зээл авах чадамжийг бууруулж байна гэж шинжээчид дүгнэж байна. Банкны систем дэх иргэдийн зээлийн нийт дүн I улиралд өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буураад байгаа аж. Нийт зээлийн 43.2 хувийг иргэдийн зээл эзэлж байгаа бөгөөд иргэдийн зээлийн бүтцийн 28.5 хувийг буюу хамгийн их хувийг цалингийн зээл бүрдүүлж байна. Үүний дараа ипотекийн зээл дээрхтэй ойролцоо буюу 27.8 хувийг, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 10.7 хувийг мөн тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийн дүн иргэдийн зээлийн бүтцийг тодорхойлж байна. Системийн хэмжээнд нийт зээл олголт буурсаар байгаа бөгөөд I улирлын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ. Энэхүү бууралтын 1.2 нэгж хувийг аж ахуйн нэгжид олгосон зээл, 3.5 нэгж хувийг иргэдийн зээл, үлдсэн 1 нэгж хувийг бусад салбар эзэлж байна. Өөрөөр хэлбэл иргэд зээл авах нь огцом багасаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33779
0 эможи
keyboard_arrow_up