Худалдаа хөгжлийн банк нь Diners Club, Discover картуудыг төлбөрт хүлээн авдаг боллоо

2014 оны 5 сарын 22

Худалдаа хөгжлийн банк олон улсын нэр хүнд бүхий Даянэрс клуб болон дисковер брэндийн төлбөрийн картуудыг 2012 оны 1-р сарын 1-нээс Монгол улсад анх удаа өөрийн АТМ-ууд дээр хүлээн авч эхэлжээ. Тэгвэл 2014 оны 5-р сараас эхлэн дээрх төлбөрийн картуудыг ПОС терминал дээр төлбөрт хүлээх авах төслийг амжилттай хэрэгжүүлж дуусчээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр Даянэрс клуб болон Дисковер карт эзэмшигчид худалдаа хөгжлийн банкны АТМ, ПОС терминал дээр төлбөр, тооцоогоо саадгүй гүйцэтгэх боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн дээрх картуудыг төлбөрт хүлээн авахын зэрэгцээ өмнөд Солонгосын ВС, Энэтхэгийн Рупая, Сербийн динакард брэндийн картуудыг давхар төлбөр, тооцоонд хүлээн авах боломж энэ төслийг хэрэгжүүлснээр Худалдаа хөгжлийн банкны картаар үйлчлэгч байгууллагуудын өмнө нээгдэж байна.

АНУ-ын томоохон төлбөрийн картын үйлчилгээ үзүүлэгч компаниудын нэг болох дисковер файнинсайл сервис байгууллага нь 1986 онд үүсгэн байгуулагдсан бол олон улсын нэр хүнд бүхий Даянэрс клуб болон дисковер картуудыг зах зээлд гаргадаг байна. Тус компани нь  банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг дэлхийн 186 оронд төлбөрт хүлээн авах боломжтой карт гаргадаг юм байна. Даянерс клуб картаар жилд 30 орчим тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3345
0 эможи
keyboard_arrow_up