Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ойрын хугацаанд хуралдах төлөвтэй байна
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ойрын хугацаанд хуралдах төлөвтэй байгаа бөгөөд тус зөвлөл өнгөрсөн долоо хоногт энэ оны хоёр дахь хурлаа эхлүүлж, эдийн засгийн орчин нөхцөлийн талаар хэлэлцжээ. Харин энэ долоо хоногт хоёр дахь хурал болох хүлээлттэй байна. Төв банк улирал бүр нийт гурван удаа хуралдаж, мөнгөний бодлогын шийдвэрээ гаргадаг. Үүнээс өмнө нэгдүгээр сарын 13-нд Төв банк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгохоор шийдвэрлэсэн юм. Тухайн үед Төв банк мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжлийг дэмжихээр мөнгөний бодлогын төлвийг алгуур зөөлрүүлнэ гэж мэдэгдэж байв. Гэхдээ үүний тулд хэрэглээний үнийн индексийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг чухалчилна гэдгийг Төв банкны тэргүүн онцолж байсан юм. Сүүлийн хурлаас хойш хэрэглээний үнийн индексийн өсөлт дахин саарч, оны эхний улирлын эцэст 1.7 хувь болсон байна. Мөн гадаад валютын орох урсгал огцом нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш өнгөрсөн оны дунд үеийн түвшинд хүрч чангараад байгаа юм.