Бэлэн мөнгийг хэрэглээнээс хасах эсэх асуудлыг хэлэлцэж байна
Банк, жижиглэн худалдаа эрхлэгчид, санхүүгийн байгууллагууд зэрэг төлбөр тооцооны системийн оролцогчид мөнгөний зах зээлийн олон улсын хуралд оролцохоор Парист цуглаад байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлын үеэр бэлэн мөнгөний ирээдүйн хэрэглээг хэлэлцэж байгаа бөгөөд бэлэн мөнгөгүй нийгэм хэтийн асуудал биш ойрын асуудал болж байгааг тус хурлын үүсгэн байгуулагч Гиюум Лөпэк мэдээлсэн байна. Тэрбээр “Энэ таамаг биелээсэй гэж хүсэх хэдэн хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт бэлэн мөнгөний оронд төлбөрийн өөр хэрэгсэл санал болгодог бүхэл бүтэн салбар байна. Тэдэнд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг санал болгож, бэлэн мөнгө хэрэглэхээс илүү гэж тайлбарлах сонирхол байгаа. Гэхдээ нөгөө талаас бэлэн мөнгийг хэрэглээнээс хасвал банкууд харилцагчдийн бэлэн мөнгийг байршуулахын тулд төлбөр авах хандлага гарч магадгүй гэх болгоомжлол эдийн засагчдийн дунд байдаг. Ихэнх хэрэглэгчид энэ чиглэлд явж байгаа гэж би тодорхой хэлж чадахгүй байна” гэж онцолжээ.